Эцэг эхчүүд “Азийн хүүхдүүд” цэцэрлэгийн хоолны амталгаанд “онц” дүн тавив

2018 оны 11 сарын 17

Аав ээжүүд бяцхан үрсээ цэцэрлэг, сургууль дээрээ өдөрт ямар илчлэгтэй хоол хүнс хэрэглэж байгааг мэдэхийг хүсдэг. Учир нь хүүхэд хоногт идэх хоолныхоо 75-80 хувийг цэцэрлэгт, үлдсэн эрдэс бодис, шим тэжээлийг гэрийнхээ хоолноос авч байдаг. Тэгвэл Нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн IX хороонд орших “Азийн хүүхдүүд” цэцэрлэг “Хоолны өдөрлөг”-өө /2018.11.16/ зохиож, эцэг эхчүүдийн дунд хоолны амталгааг явуулсан юм.

Хувийн гэх тодотголтой тус цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсролын стандартад жишиг болохуйц сургалтын хөтөлбөр орчинг бүрдүүлж, 180 гаруй хүүхдийг хүлээн авах хүчин чадалтайгаар өдгөө үйл ажиллагаагаа явуулж байна.

Ингээд хоолны амталгаанд оролцсон эцэг эхийн сэтгэгдэлээс хуваалцья

“Манай хүүхдийг Хүслэн гэдэг. “Азийн хүүхдүүд цэцэрлэгт гурав дэх жилдээ явж байна. Хүүхдээ өдөрт цэцэрлэг дээрээ юу идэж ууж байгааг мэдэж авлаа. Маш олон нэр төрлийн амин дэмтэй хоол хүнс хүүхдүүдэд бэлдэж өгдөг цэцэрлэгийн хамт олонд талархаж байна.Бүхий л төрлөөс нь амталгаа хийлээ. Давс хужир нь таарсан илчлэг сайтай бүтээгдэхүүнүүд өгдөг юм байна. Хүүхдээ энэ цэцэрлэгт өгснөөр сэтгэл ханамж 100 хувь явдаг. Яагаад гэвэл өдөрт ажил дээрээ хүүхэддээ санаа зовох шаардлага байдаггүй.

IMG_1026-2 Эцэг эхчүүд “Азийн хүүхдүүд” цэцэрлэгийн хоолны амталгаанд “Онц” дүн тавив

Ээж н.Батхишиг” Манай хүүхэд энэ цэцэрлэгт гурав дэх жилдээ явж байна. Манай хүүхэд анх мах иддэггүй хүүхэд орж ирсэн. Одоо мах сайн иддэг болсон. Бүх төрлийн ногоог иддэг болоод байгаа.Цагийн хувиарын дагуу хооллодог болохоор цэцэрлэгтээ орохоор мяраалдаг. Мөн азийн хүүхдүүд цэцэрлэгийн давуу тал нь цэвэрхэн, тохилог, дулаахан болохоор их зүгээр санагддаг. Дараагийн хүүхдээ ирэх есдүгээр сард өгөх талаараа яриад л явж байна.

IMG_1036-2 Эцэг эхчүүд “Азийн хүүхдүүд” цэцэрлэгийн хоолны амталгаанд “Онц” дүн тавив

“Азийн хүүхдүүд” цэцэрлэгийн ахлах тогооч н.Эрдэнэ ”Миний хувьд нийтийн хоолны салбарт 12 жил ажилласан. Харин сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байна. Хоолны өдөрлөг маань жил болгон уламжлал болгон явагддаг. Өдгөө 11 дэх удаагаа зохиогдож байгаа нь энэ. Манайх өмнөх жилд хийсэн хоолоо энэ жил нь давтдаггүй. Үүгээрээ илүү онцлог.

IMG_1031-2 Эцэг эхчүүд “Азийн хүүхдүүд” цэцэрлэгийн хоолны амталгаанд “Онц” дүн тавив

Тухайлбал үргэлжилж шинэчилж байдаг. Кекс гэхэд дотроо таван нэр төрлөөр хийгддэг. Өнөөдрийн хоолны өдөрлөгт зориулж гурван нэр төрлөөр бэлдсэн байгаа. Энэ удаагийн хоолны өдөрлөгт шинэчлэгдсэн боорцог нэлээд байгаа. Үүнд жимст, цэцэгт боорцог нь хүүхдийн гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж хоолны шингэцийг сайжруулдаг. Миний хийсэн хоолны илчлэг 1800-2000 кл байдаг. Үүнээс давах тохиолдол бий. Үүнийг бас тохируулж өгөх хэрэгтэй. Хоолныхоо илчлэгийг маш сайн тооцож өгдөг. Хэт ихэдвэл таргалалт үүснэ. Харин илчлэг багатай болчихвол хүүхэд турдаг. Орой ажлаа тараад хүүхэд нэг бүрт ноогдох илчлэг тэжээлийг бодож тооцож гаргаж тэмдэглэж авдаг” гэв.

Хоолны амталгаа явагдаж байна

IMG_0992 Эцэг эхчүүд “Азийн хүүхдүүд” цэцэрлэгийн хоолны амталгаанд “Онц” дүн тавив

IMG_0993 Эцэг эхчүүд “Азийн хүүхдүүд” цэцэрлэгийн хоолны амталгаанд “Онц” дүн тавив

IMG_0995 Эцэг эхчүүд “Азийн хүүхдүүд” цэцэрлэгийн хоолны амталгаанд “Онц” дүн тавив

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597258
1 эможи

tungaa
2018-11-17 23:04
Mundag yumaa..tsertserlegiin hamt olon bolon Togoochiin ajil amidralad sain saihan buhniig huse..
keyboard_arrow_up