“ОЛОН УЛСЫН ДИСТРИБЬЮТОРУУД МОНГОЛД – 2018“ үзэсгэлэн худалдаа мишээл экспод болж байна

2018 оны 11 сарын 17

Arslan.mn

Энэ сарын 16-ны өдрөөс 19-ний өдрүүдэд  "ОЛОН УЛСЫН ДИСТРИБЬЮТОРУУД МОНГОЛД – 2018" үзэсгэлэн худалдаа "МИШЭЭЛ ЭКСПО" төвд зохион байгуулагдаж байна.  

Arslan.mn

Монголын эдийн засаг өсөхийн хэрээр гадаад худалдаа, тэр дундаа импортын салбар жил бүр цар хүрээгээ тэлэн томорч байна. Монголын импортын зах зээлд гадаадын брэндийг эх орондоо борлуулах албан ѐсны эрх бүхий олон бизнесийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүний хажуугаар тухайн гадаадын брэндийн оригналь, эсвэл хуурамч барааг албан ѐсны эрхгүйгээр импортоор оруулж ирдэг бусад байгууллагууд зэрэгцэн оршсоор байна. Энэ үзэсгэлэнгийн үеэр хэрэглэгч, худалдан авагчдад дистрибьютер байгууллагууд зах зээлд нийлүүлж буй бараанууд албан ѐсны эрхтэй, чанартай, баталгаат хугацаатай, оригналь гэдгийг ойлгуулах нь чухал байна. 

Arslan.mn

Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Монгол улсад гадаад худалдааны чиглэлээр импортын үйл ажиллагаа эрхэлдэг албан ѐсны дистрибьютер байгууллагууд оргиналь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, зах зээлд эзлэх байр сууриа батлах боломжийг олгох; шинээр импортын бараа бүтээгдэхүүнээ танилцуулан брэнджүүлэх боломжийг олгох, маркетинг ба борлуулалтын ажилд нь бодит хувь нэмэр оруулах; импортын үйл ажиллагаа эрхлэгч, импортын чиглэлээр үйл ажиллагаа эхлэхээр төлөвлөж байгаа хувь хүмүүс, байгууллагуудад семинар зохион байгуулж, хөрш орнуудаас импортлох боломжтой бүтээгдэхүүний талаарх ярилцлага, хэлэлцүүлэгт хамруулах зорилготой аж. 

Энэхүү экспо үзэсгэлэн худалдаанд дэмжин оролцож буй байгууллагууд:

Татварын Ерөнхий Газар
Монголын Үндэсний Статистикийн Хороо
Гаалийн Ерөнхий Газар
Улсын бүртгэл, Оюуны Өмчийн Ерөнхий Газар
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар
Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

"ОЛОН УЛСЫН ДИСТРИБЬЮТОРУУД МОНГОЛД" экспо үзэсгэлэн худалдаанд Нийслэлийн татварын газар болон Хан-Уул Дүүргийн татварын хэлтсийн байцаагч нар татвар төлөгчдөд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ТА БҮХНИЙГ ӨРГӨНӨӨР ХҮРЭЛЦЭН ИРЖ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

Эх сурвалж: Нийслэлийн татварын газар 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597243
0 эможи

keyboard_arrow_up