Газар өмчлөх, эзэмших эрхийг сайн дурын үндсэн дээр оролцох зарчим баримтална
2018 оны 11 сарын 16
“Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах зорилгоор өмчлөгч, эзэмшигч газраар хувь нийлүүлэх журам”-ыг Засгийн газрын ээлжит хуралдаан /2018.11.14/-аар баталсан байна.
Ингэхдээ газраар хувь нийлүүлэхэд хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5.1-дэх заалтаас гадна ил тод, шударга байх, өмчлөх, эзэмших эрхийг хадгалах, хамгаалах, сайн дурын үндсэн дээр оролцох зарчим баримтална гэж заасан байна.
Уг журмыг баталснаар гэр хороололд инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж баригдаж оршин суугчдын эрүүл, аюулгүй, таатай амьдрах орчин, газар ашиглалт сайжрах, газар эдийн засгийн эргэлтэнд орох таатай нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









597197
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс