Э.ЭРДЭНЭСУВД: Үзвэр үйлчилгээний бүхий л газрууд сугалааны дугаартай и-баримтыг иргэдэд тухай бүрт нь өгөх үүрэгтэй

2018 оны 11 сарын 16

Нийслэлийн татварын газрын Татварын улсын байцаагч Э.Эрдэнэсувдтай ярилцлаа.

Arslan.mn

Үзвэр үйлчилгээ тэр дундаа театр, цирк, хошин шогийн тоглолтууд сугалааны дугаартай и-баримт өгдөггүй гэсэн гомдол иргэдийн дунд их байна. Иргэд үзвэр, үйлчилгээ үзэх болгондоо и-баримт авах ёстой юу?

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга, нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем 2016 оны 1 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн.

Нийт бараа борлуулж, ажил, үйлчилгээ үзүүлж байгаа хувь хүн, хуулийн этгээд бараа борлуулах, ажил, үйлчилгээ үзүүлэх бүртээ сугалааны дугаартай, QR код бүхий төлбөрийн баримт /И-Баримт/ хэвлэн өгөх үүрэгтэй. Иймд үзвэр үйлчилгээний бүхий л газрууд, тоглолт зохион байгуулж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд сугалааны дугаартай и-баримтыг иргэдэд тухай бүрт нь өгөх үүрэгтэй гэсэн үг. Манай иргэд ч үзвэр үзэх бүртээ сугалааны дугаартай и-баримтаа аваад хэвших хэрэгтэй.

Иргэдэд сугалааны дугаартай QR код бүхий төлбөрийн и-баримт олгоогүй тохиолдолд Татварын албаны нэгдсэн лавлах 1800-1288 дугаарын утсанд болон харъяа дүүргийн татварын албанд гомдлоо гаргах хэрэгтэй. Иргэдийн гаргасан гомдлыг харьяа татварын хэлтэс шалгаад 30 хоногийн дотор хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч, иргэнд албан ёсоор хариу мэдэгддэг.

Үзвэр үйлчилгээний байгууллагуудыг и-баримт олгуулах тал дээр ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

Нийслэлийн татварын газар Нийслэлийн соёл урлагийн газартай НӨАТ-ын тухай хуулийг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэн ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.

Энэхүү санамж бичгийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт соёл, урлагийн тоглолт зохион байгуулж буй хувь хүн, хуулийн этгээдийг цахим төлбөрийн системд холбуулах, татвар төлөгчөөр бүртгүүлээгүй байсан зарим иргэдийг татварын албанд бүртгэх, орлогыг тодорхойлж, татварт бүрэн хамруулах, соёл урлагийн тоглолт үзэж буй иргэн бүрт сугалааны дугаартай, QR код бүхий стандартын шаардлага хангасан төлбөрийн баримт хэвлэн өгдөг болгох тал дээр нэлээд ажлуудыг зохион байгуулж, үр дүн ахицтай байна.

Нийслэлийн хэмжээнд бүх кино театрууд болон цахим хуудсаар тасалбар худалдаалж буй /Ticket.mn/ байгууллагууд төлбөрийн баримтаа илгээж хэвшсэн.

Харин цахим төлбөрийн нэгдсэн системд холбогдсон боловч тухай бүр төлбөрийн баримтаа хэвлэж өгөхгүй, кассын машин эвдэрсэн, сүлжээ тасарсан гэх шалтгаануудаар баримт хэвлэхгүй байгаа тохиолдлууд гарсаар байна. Иймд татварын алба холбогдох хууль, журмын дагуу ажиллаж байна

Arslan.mn

Үзвэр үйлчилгээний хувьд авч үзэхэд зарим нэг байгууллагууд сайн харагдахгүй, бүдгэрсэн төлбөрийн баримт хэвлэж өгдөг. Үүнд ямар шаардлага тавигдах вэ?

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйл /татвар төлөгчийн үүрэг/-ийн 18.1.8-дМонгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэхгэж заасан. Иймд татвар төлөгчид энэ үүргийг биелүүлэн ажиллах шаардлагатай. Энэхүү хуулийг зөрчсөн тохиолдолд татварын албанд буюу өмнө дурдсан утсанд мэдэгдэх хэрэгтэй.

ШИНЭ ЖИЛИЙН ЗАХИАЛГА АВЧ БУЙ РЕСТОРАН, ЗООГИЙН ГАЗРУУД СУГАЛААНЫ ДУГААРТАЙ И-БАРИМТ ӨГӨХ ҮҮРЭГТЭЙ

Удахгүй шинэ жил боллоо. Ресторан, зоогийн газар, бар гэх мэт үйлчилгээний газрууд аль хэдийн захиалгаа аваад эхэлсэн. Энэ тохиолдолд и-баримт өгөх ёстой юу?

Үйлчилгээний бүх газрууд сугалааны дугаартай и-баримтыг өгөх үүрэгтэй. Том, жижиг гэлтгүй та ямар ч газраар үйлчлүүлсэн сугалааны дугаартай и-баримтаа авах эрхтэй. Хэрэв ямар нэг шалтгаанаар баримт олгохгүй байгаа тохиолдолд татварын албаны 1800-1288 дугаарын утсанд мэдэгдэнэ үү.

Зарим тохиолдолд ААН илгээгүй гэсэн бичиг гардаг. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

ААН илгээгээгүй баримтыг устгаад, сугалааны дугаар, үнийн дүн, эсвэл ДДТД, үнийн дүнгээр бүртгэхэд засагддаг. Үнийн дүн зөрүүтэй баримтыг ДДТД-ыг оруулж засна. Харин дахиж оруулахад уг байдал хэвээр байвал татварын албаны 1800-1288 дугаарын утсанд холбогдож мэдэгдэнэ үү.

Шивсэн төлбөрийн баримтаа баталгаажтал, дараа сард сугалааны тохирол болох хүртэл хаяхгүй байх хэрэгтэй. Сугалааны тохирол явагдах өдрийн өмнөх өдрийн 24 цагийн дотор өмнөх сарын баримтыг шивж баталгаажуулснаар сугалаанд оролцох бүрэн боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597193
13 эможи

Зочин
2018-11-28 10:50
baraa hubtsas buunii bars narantuul denjiin 1000. mah buunduj bga hvmvvs hezeech ugduggvi alt mungun edleliin delgvvrvvd vnetei yum zarj baij ugidgvi ted nariigaa shaardaj ugvvlj chadahgvi baij heden 8 neriin delgvvrvvdiig shalgaaltorgood l bdag tatbariihan uursdu ajilaa sa hiij vz tatbariin ajilchid n delgvvrtei hvmvvs baidag ted nariin delgvvr n ugduggvi yum bna le tegeed ard irgediig ug zurchiliin huuliaar torgono ged hetsvv yum neg heseg n barkmt uguul neg heseg bvleg gazaruud hvmvvs n zvgeer ashig olood l bvgdiin barimt ugdug bolgoj shadahgvi l na 2 jil garui barag 3 jil bolloo do
нөрөнгэрэл
2018-11-19 08:12
үнэхээр явдалтай унийн дүн зөрөөтэй гээд бичсэг өайхаар нь устгаад ахиад шивхэд мөн бахь байдгаараа аижилттай засагдлаа гээд гараад ирдэг шүү
Зочин
2018-11-18 19:18
Утасаа авахгүй арай гэж авбал ам нь ангаахгүй мэдэж бгаа юм бгүй дахиад хий гэнээ...мал ууд
Зочин
2018-11-18 19:15
Өндөр үнээр авсан бензин түлшний баримт орохгүй бна МТ гийн 190 200 300 мянгын талон орохгүй юмаа хэндээ бнаа МТ гиинхаан
Батсайхан
2018-11-18 09:09
ГАРААР ШИВСЭН БАРИМТАА ХАДГАЛАХ ЁСТОЙ ЮҮ ЭСВЭЛ ТУХАЙН САРД БҮРТГЭСЭН БҮХ БАРИМТАА ХАДГАЛАХ ЮМУУ ТОХИРОЛ болтол
uranchimeg
2018-11-18 09:06
6 neriin delgvvr bvh buunii zahuud alt mungunii delgvvrvvd .bars jims nogoo ihenh tom zah delgvvrvvd barimt ugduggvi biz de ..8 neriin delgvvrvvd l ugj bna bvgdiin ugdug bolgooch ..
oyun
2018-11-17 10:13
ihenh barimt ni uniin dun zuruutei aj ahuin negj ilreegui gej gardag bumbugur hudaldaani tuv ymarch barimt igduggui
oyun
2018-11-17 10:13
ihenh barimt ni uniin dun zuruutei aj ahuin negj ilreegui gej gardag bumbugur hudaldaani tuv ymarch barimt igduggui
Зочин
2018-11-17 10:08
Tulburtei huviin cecerleg barimt uguh yostoi yy
зочин
2018-11-17 09:53
Аж ахуйн нэгж илгээгээгүй гэсэн баримтыг хэд дахин оруулсан ч эхлээд "хүлээгдэж буй гэж байгаад дараа нь үзэхэд эргээд л , "илгээгээгүй" болоод хувирчихсан бхйдаг, тэр 1800-тай утас чинь ерөөсөө авдаггүй юм. Эртээд ТВ-ээр мэдээлэл хиж байгаа хүнд хүмүүс утсаар, тэр утас чинь авахгүй баынааа! гэхэд, байцаагч нь "Авнаа" гэж хариулж баыналээ, түүний оронд тэр утсан дээр суудаг хүмүүсээ хянаж шаардаж хариуцлагажуулах хэрэгтэй байна. ААН илгээгүй гэсэн баримт гол төлөв үнийн дүн өндөртэй баримтууд байх нь бий! Үүний цаана учир байгаад байгаа юм биш үү?! Надад гэхэд л 98000,, 40000. 78000-аас эхлээд баримтууд хичнээн давтаад ч нэмэргүй байгаа тэтгэвэрийн хүнд их мөнгө шүү дээ!
Монгол иргэн
2018-11-17 09:42
Том том дэлгүүрүүдээс үнэтэй гутал хуьца, захиалгын бараа аьахад нэг ч баримт өгөхгүй байгааг бушуж засах хэрэгтэй байна! Гурван гал, Хорооллын гутал хувцхсны том дэлгүүрүүд, бүгд өгдөггүй арай дэндүү биш үү?!
Магсармаа
2018-11-17 00:21
Ойлгомжтой , маш хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа.
keyboard_arrow_up