Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэлбэр сэдэвт сургалт боллоо

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/46 дугаар тушаалаар батлагдсан "Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, 2018 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө"-ний дагуу НХЖХ,ОНАБХА-ны хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан алба хаагч нарт "Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга, хэлбэр" сэдэвт сургалтыг Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллага болон ЦЕГ-ын УСХ-тэй хамтран 11-р сарын 14-нөөс эхлэн зохион байгуулж байна. Уг сургалтын нээлтэд ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга. Цагдаагийн Хошууч Д.Будзаан, ДЗМОУБ-ын Нэгдсэн хөтөлбөрын захирал Глориус Григори Дас, ЦЕГ-ын ЦДЦСНТөвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр нар оролцлоо. Сургалтад цагдаа, дотоодын цэргийн 19 анги байгууллагаас 24 алба хамрагдаж байна. Хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс у/сэр ажилд алба хаагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдсэн сургалт зохион байгуулагдаж байна.




