ФОТО: Хүнсний бүтээгдэхүүний сорил шинжилгээний чиглэлээр 60 гаруй лаборатори итгэмжлэгдсэн байдаг

2018 оны 11 сарын 07

Arslan.mn

“Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал” үндэсний форумыг өнгөрсөн дөрөвдүгээр сард зохион байгуулсан байдаг. Тэгвэл энэхүү форум оролцсон төрийн байгууллагуудын төлөөлөл болон хувийн хэвшлийнхэн өнөөдөр ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаарх бодлого, түүний хэрэгжилт, хяналтын асуудлын талаар зөвлөлдөж байна.

Зөвлөгөөнд оролцогчид төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоог сайжруулах нь хамгаас чухал байгааг онцолж байв. Мөн таримал ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн нь хадгалалт, тээвэрлэлтийн тусгай горим шаарддаг тул дэд бүтцийн асуудлыг анхаарах шаардлагатай байгаа гэлээ.

Манай улсад 5-6 аймгийн 156 суманд нийтдээ 2,340 ААН, иргэн газар тариалан эрхэлж байгаа бөгөөд МХЕГ-аас Талбайн түүхийн хөтлөлт, ямар үр сорт тариалж байгаа, мөн хүнсний аюулгүй байдлыг хангах тал дээр хэр анхаарч байгаа талаар тандалт судалгаа хийжээ. Нийт газар тариалан эрхлэгчдийн 25 хувь нь ямар пестицид хэрэглэж байгаагаа хөтлөөгүй, мөн талбайн түүхий эдийн хөтлөлт хангалтгүй, хортон шавж илэрсэн эсэх тухай түүх хөтлөлт хангалтгүй гэсэн дүн гарсан талаар МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Ч.Энх-Амгалан хэллээ. Мөн тэрбээр, “Манай улс эрс тэрс уур амьсгалтайн дээр хадгалалт, тээвэрлэлтийн горим алдагдах тохиолдол их байдаг тул ихэнх газар тариалангийн бүтээгдэхүүний 1/3 нь хаягдах эрсдэл бий болдог. Тухайбал, хүнсний ногоо тэр дундаа нарийн ногооноос хаягдал их гардаг” хэмээв.  

Манай улсад хүнсний бүтээгдэхүүний сорил шинжилгээний чиглэлээр 60 гаруй лаборатори итгэмжлэгдсэн байдаг байна. Хүнсний бүтээгдэхүүнээс сорил шинжилгээ авахдаа хөгц, мөөгөнцөр, хүнд метал, пестицидийн үлдэгдэл ямар хэмжээнд байна вэ зэргийг шинжилдэг аж.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA,MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597012
0 эможи

keyboard_arrow_up