Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч Ш.Хонгорзул хувийн компаниараа ЖДҮХС-гаас 630 сая төгрөгийн зээл авжээ

2018 оны 11 сарын 06

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас зээл авсан төрийн хариуцлагатай албан тушаалтнуудын нэр тодорсоор... 

Arslan.mn

Энэ удаад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт Улсын байцаагч (2015-7-9 нд эл албанд томилогдсон) Ш.Хонгорзул гэж хүний эзэмшдэг Хосбогд Агро компани ЖДҮХС-гаас зээл авсан мэдээллийг дэлгэж байна.

Баримт 1, ЖДҮХС-гаас Хосбогд Агро ХХК 2018 онд 630,000,000 төгрөгийн зээл авсан баримт, Эх сурвалж: Шилэн данс

 

Баримт 2,  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагч Ш.Хонгорзулын хамгийн сүүлд гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэг, Эх сурвалж: АТГ

Тэрээр ХОМ-тээ Хосбогд Агро ХХК -ийн 1000ш хувьцаатай буюу ногдол хувь 100% гэж мэдүүлжээ.

 

Уг хуулийн этгээдийг 2016 оны 12 сарын 16-нд Улсын бүртгэлд бүртгэсэн байна. 

 

Жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэд болохоор санхүүжилт дууссан гэж хариулт өгдөг энэ зээл яагаад Төрийн хариуцлагатай алба хашиж буй хүмүүст хэдэн зуун саяараа олгогдсон бэ...?

Тагнуул, Прокурор, Аудит, ТӨХК, Мэргэжлийн хяналт гэсэн газруудын хариуцлагатай албан тушаалтнууд энэ төрлийн зээлийг авсан нь одоогоор илрээд байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
596994
4 эможи

Зочин
2018-11-07 20:25
Бух шуугчид уунээс ч хоцроогуй дээ
keyboard_arrow_up