Ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч нарыг мэргэшүүлэх сургалт явагдаж байна

2018 оны 11 сарын 06

Arslan.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэмжээнд 2018 онд зохион байгуулах мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хэсгийн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгч нарыг мэргэшүүлэх сургалтыг 11 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд зохион байгуулж байна.  
Сургалтад 53 алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд Улсын ерөнхий прокурорын газрын Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Отгонбаяр, хяналтын прокурор Н.Найгалдорж нар оролцож хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ авагдсан шүүхийн шийдвэрийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Arslan.mn
Мөн “Шинэчлэн батлагдсан эрүүгийн хуулийн ялын бодлого”, “Цэргийн алба хаагчийн ажилласан жил, тэтгэвэр тэтгэмжийн талаарх ойлголт”, “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд тавих хяналт, анхаарах асуудал”, “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа, анхаарах асуудал”, “Эрэн сурвалжлах ажиллагаа, анхаарах асуудал”, “Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах нь” зэрэг сэдвүүдийн хүрээнд хичээл сургалтыг заан явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596982
0 эможи

keyboard_arrow_up