Хан-Уул дүүргийнхэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замыг хэлэлцлээ

2018 оны 11 сарын 06

Arslan.mn

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ГХУСАЗСЗ болон бусад төрийн болон төрийн буй байгууллагатай хамтран “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр /2018.11.05/ зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох, тус дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралтыг бууруулах, төрийн болон төрийн бус байгууллага иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах талаар санал бодлоо хуваалцаж, хэлэлцүүлгийн үр дүнд зөвлөмж гаргасан.

Тус дүүргийн хэмжээнд сүүлийн гурван жилийн хугацаанд энэ төрлийн хэргийн эзлэх хувь буурахгүй байгаа нь цагдаа, хуулийн байгууллагын алба хаагчдын санааг зовоосон асуудал болж буй бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүд бусад төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран урьдчилан сэргийлэх арга замыг хэлэлцэж, боломжтойг нь хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596973
0 эможи

keyboard_arrow_up