Цахилгаан төлбөрийг 50-100 хувь хөнгөлнө

2018 оны 11 сарын 06

Arslan.mn

Агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд өнгөрсөн онд Засгийн газраас Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам, Эрчим хүчний зохицуулах хорооноос 203,204 дүгээр тогтоол  баталсан. Үүний дагуу “ Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК гэр хорооллын айлуудын цахилгааны шөнийн хэрэглээний төлбөрийг хөнгөлөөд буй. Эл тогтоолыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл хэрэгжүүлсэн. Уг хөнгөлөлтийг энэ жил ч үзүүлнэ. Нийслэлийн хэрэглэгчдээс гадна орон нутгийн айлуудад ч эл шийдвэр хамаатай аж. Өөрөөр хэлбэл, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын өрхийн цахилгааны төлбөрийг 50 хувь хөнгөлөх аж. Хөнгөлөлтөд хамрагдахын тулд өдөр, шөнийн тарифт тоолууртай, цахилгааны өр, төлбөргүй байх ёстойг “ Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас анхааруулж байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596959
1 эможи

keyboard_arrow_up