Боксын тэмцээнд Эргүүл хамгаалалтын газрын баг тэргүүллээ

2018 оны 11 сарын 05

Arslan.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын боксын аварга шалгаруулах тэмцээн “Хүч” спорт хорооны зааланд болж  /2018.11.02/ өндөрлөлөө.

Тэмцээнд 32 анги, байгууллагын 105 тамирчин найман жингийн ангилалд өрсөлдсөнөөс НХЖХОНАБХА-ны Эргүүл хамгаалалтын газрын баг тэргүүлж, дэд байрт Тусгай ажиллагааны газар, гутгаар байрт Дотоодын цэргийн 805 дугаар ангийн баг тамирчид шалгарсан юм.

Энэ удаагийн тэмцээнийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтсийн нэрэмжит болгон зохион байгуулсан байна.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596915
0 эможи

keyboard_arrow_up