“Чингис хаан” одонг энэ жил олгохгүй

2018 оны 11 сарын 05

Arslan.mn

Билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархалын өдөр тохиодог. Энэ өдрийн тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд суртачлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэр иргэнийг “Чингис хаан” одонгоор шангадаг улмжлалтай. Тэгвэл энэ жил “Чингис хаан” одонг олгохгүй, алгасахаар болжээ. “Чингис хаан” одонг 2005 оноос олгож эхэлсэн бөгөөд 2007, 2008 онд олгохгүй өнжиж байсан юм.   

Эх сурвалж: Монголын үнэн сонин  
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596910
0 эможи

keyboard_arrow_up