Японд цагаач ажилчдын тоог нэмнэ

2018 оны 11 сарын 05

Холбоотой ЗурагИрэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэх 2019 оны санхүүгийн жилд гадаадын мянган ажилчин хүлээн авах бэлтгэл ажлын хүрээнд Японы Сайд нарын танхим Цагаачлалд хяналт тавих тухай хуулиа өөрчлөн, баталлаа. Тодруулбал, гадаадын мэргэшсэн ажилчдад Японд удаан хугацаагаар болон байнга оршин суух зөвшөөрөл олгох гэнэ. Барилга, хөдөө аж ахуй, өндөр настан, өвчтэй хүмүүсийг асрах зэрэг 14 салбарт ажиллах хүч шаардлагатай байна. Урьд нь зөвхөн гадаадын шинжлэх ухааны ажилтан, багш, хөгжимчин, спортын дасгалжуулагч нарт ажиллах эрх олгож, гадаадын иргэнд биеийн хүчний хөдөлмөр эрхлэхийг хориглодог байжээ. Харин сүүлийн үед зарим хөнгөлөлт үзүүлж эхэлсний нэг нь хөгжиж буй орны дасгалжуулагчдад ажил эрхлэхийг зөвшөөрөх болсон. Өдгөө 126 сая ажилчин, албан хаагч, бүртгэлтэй байдгийн олонх нь Хятад, Вьетнам, Филиппиний иргэд аж.

japan people зурган илэрцүүд


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596902
0 эможи

keyboard_arrow_up