ФОТО: Харааны бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах АНХНЫ КОФЕ ШОП-ын нээлт боллоо

2018 оны 7 сарын 20

Arslan.mn

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Сafe more” кофе шоп өнөөдөр /2018.7.20/ нээгдлээ. Уг шопод харааны 60-90 хувийн бэрхшээлтэй дөрвөн иргэд ажиллаж байгаа юм.

"Харааны бэрхшээлтэй хүмүүс кофе бэлтгэдэг туршлага дэлхийд анх удаа БНСУ-д бий болсон. Энэ төслийг Солонгос Улсад хэрэгжүүлсэн байгууллагатай холбогдож энэ үйл ажиллагааг Монголд хэрэгжүүлэх хүсэлт гаргасан юм. Үүний дагуу тухайн байгууллага Солонгосын засгийн газрын дэмжлэгээр Монголд анхны хараагүйчүүд ажилладаг кофе шопыг яамны дэргэд нээж байна.

Arslan.mn

БНСУ-ын “Siloam” харааны бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэг, Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-гийн санхүүжилтээр уг кофе шопыг нээж байгаа юм. Нээлтийн үеэр “Siloam” харааны бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Чой Донг Икээс төслийн хүрээнд харааны бэрхшээлтэй хэчнээн хүнийг ажлын байртай болгож байгаа болон цаашид ямар ажил хийх талаар тодруулсан юм.

Тэрбээр “Монгол Улсад урьд нь харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан компьютерийн мэдлэг олгох сургалт зэрэг олон сургалт, төсөл хэрэгжүүлж байсан. Олон төсөл дундаас энэ удаагийнх хамгийн шинэлэг нь. “Сafe more” төсөл Монголд хоёр жил үргэлжилж байна. Үр дүнгээс нь шалтгаалан төслийг цааш үргэлжлүүлэх эсэхээ шийднэ. Төслийн хүрээнд гурван удаагийн сургалтаар 16 бариста бэлтгэсэн. Үүнээс ес нь ажлын байртай болсон байна. Цаашид энэ тоо улам нэмэгдэнэ гэж найдаж байна. Одоогоор зургаан оюутан баристагаар суралцаж байгаа. Сайхан мэдээ дуулгахад ирэх есдүгээр сард дахин нэг кофе шоп байгуулна. Мэргэжил олгох сургалтад хамрагдаад ажлын байртай болох магадлал 30 хувьтай байдаг бол энэ удаагийн сургалтад хамрагдсан иргэдийн 50-иас илүү хувь нь ажлын байртай болж байгаа” гэлээ.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Гэрэл зургийг: MPA.MN

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59690
0 эможи

keyboard_arrow_up