Орон сууцны үнэ 32.5-39.1 хувиар нэмэгджээ

2014 оны 7 сарын 18
 Үндэсний статистикийн хорооноос гаргасан  тайланд дурдсанаар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнийн индекс 2014 оны хоёрдугаар улиралд 2010 оны эцсийнхээс 2.2 дахин, өмнөх оны мөн үеийнхээс 31.6 хувь, өмнөх оны эцсийнхээс 2.7 хувь, өмнөх улирлынхаас 0.4 хувиар өссөн байна.
Орон сууцны үнэ Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт 33.1 хувь, Баянзүрх дүүрэгт 32.4 хувь, Сүхбаатар дүүрэгт 32.3 хувь, Баянгол дүүрэгт 30.2 хувь, Чингэлтэй дүүрэгт 29.3 хувиар өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт юм.  
Ашиглалтад 1970 оноос өмнө оруулсан орон сууцны үнэ 2014 оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеийнхээс 21.1-31.6 хувь, 1970- 2001 оны орон сууцных 28.9-34.8 хувь, 2002 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцны үнэ 32.5-39.1 хувиар нэмэгдсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5969
0 эможи
keyboard_arrow_up