Тулгуур эрхтний бэрхшээлтэй жолооч нэгдүгээр эгнээгээр зорчино

2018 оны 11 сарын 05

Arslan.mn

Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм энэ сарын сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Энэхүү хуульд тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдийн унаж байгаа тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр зорчихыг зөвшөөрсөн байна. Мөн “Хөдөлгөөн хориотой”, “Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой”, ”Удаан зогсох хориотой” тэмдэг үйлчлэхгүй юм байна. Автомашин жолоодож буй тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд энэхүү зөвшөөрлийг авахын тулд,

  • Иргэний үнэмлэх
  • Жолооны үнэмлэх
  • Хөгжлийн бэрхшээлтэйг тодорхойлсон комиссын шийдвэр бичиг
  • хураамж болох 15000 төгрөгтэй "Цаг үргэлж" жолооны курсын оффист бүртгүүлэх юм байна. Ингэснээр тухайн иргэн машинтайгаа нэгдүгээр эгнээгээр явах боломжтой болох бөгөөд камераар шүүж тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэний машин мөн эсэхийг шүүж байх ажээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жолооны курс болох "Цаг үргэлж" авто сургууль Дарь-Эх дэх 102 дугаар сургуулийн хажууд байрладаг “Цаг үргэлж” хоршооны байранд үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596897
0 эможи

keyboard_arrow_up