Зах зээл дээр 6000 орон сууц ашиглалтад орсноос 5822 нь Улаанбаатар хотод байна

2018 оны 11 сарын 05

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан: 

    Барилга, хот байгуулалтын яамнаас 5 дугаар сарын байдлаар гаргасан судалгаанаас үзэхэд зах зээл дээр 6000 орон сууц ашиглалтад орсноос 5822 орон сууц Улаанбаатар хотод байна. Ипотекийн зээл хамгийн сайн төлөлттэй, хамгийн их эрэлттэй ба урьдчилгаа төлбөрөө төлөөд ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй нийт 33 мянган иргэн байгаа талаар судалгаа гарсан. Сүүлийн жилүүдэд Сангийн яам, Монголбанкнаас хэрэгжүүлдэг ипотекийн зээлийн эх үүсвэр буурсан. Цаашид бэлэн байгаа орон сууц, зээлэнд хамрагдах хүсэлтэй байгаа иргэдийн тал дээр ямар арга хэмжээ авах вэ? Банкинд зээл хүсэгчдийн оочер их, иргэд бухимдалтай байна. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж бий юу? Үнэт цаас гаргах боломж байгаа юу?
 

Эх сурвалж: news.barilga.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596887
0 эможи

keyboard_arrow_up