Сурагчдын хичээл маргааш эхэлнэ

2018 оны 11 сарын 04

Arslan.mn

Улсын хэмжээнд төрийн өмчит ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт аравдугаар сарын 27-нд эхэлсэн.  Энэ улиралд нэг долоо хоног амрах хуваарьтай. Тиймээс сурагчдын  хичээл арваннэгдүгээр сарын 5 -нд буюу маргааш орно.

Энэ жил идэр есийн хүйтний үед сурагчдыг амраах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргасан 2018-2019 оны хичээлийн жилийн амрах хуваарь уян хатан байх онцлогтой аж.

2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН АМРАЛТЫН ХУВААРЬ

НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД

1 дүгээр улирлын амралт:

Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног

2 дугаар улирлын амралт

I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 13-ныг дуустал 3 долоо хоног
VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног

3 дугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног

Зуны амралт

I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас
III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД

1 дүгээр улирлын амралт

Бүх ангийн сурагчид X сарын 27-ноос XI сарын 04-нийг дуустал 1 долоо хоног

2 дугаар улирлын амралт

I-V ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 13-ныг дуустал 2 долоо хоног
VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөс I сарын 06-ныг дуустал 1 долоо хоног

3 дугаар улирлын дундуур

Цагаан сарын амралт 1 долоо хоног

3 дугаар улирлын амралт

Бүх ангийн сурагчид III сарын 16-наас III сарын 31-нийг дуустал 2 долоо хоног /бүс нутгийн онцлогтой уялдуулан энэ улирлын амралтыг нийслэлийн сурагчдын III улирлын амралттай харьцангуй 1 долоо хоногийн өмнө эхэлж болно эсвэл 1 долоо хоногийн сүүлд дуусгаж болно.

Зуны амралт 

I-II ангийн сурагчдын хувьд V сарын 25-наас,
III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс,
VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 8-наас эхэлнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596872
0 эможи

keyboard_arrow_up