Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна

2018 оны 7 сарын 20

Arslan.mn

Монгол улсын цагдаагийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг төрийн тусгай алба юм. 

Гэмт хэрэгтэй тэмцэх: Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авч шалгах, нууц далд аргаар үйлдэгдсэн болон тодорхой төрлийн гэмт хэргийн илрүүлэх урьдчилан сэргийлж, таслан зогсоох гэмт этгээдийг эрэн сурвалжлах, баривчлах, гэрч хохирогчийг хамгаалах хуулиар харьяалуулсан гэмт хэрэг бүртгэлд мөрдөн байцаалт явуулах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.  

Нийтийн хэв журам хамгаалах: Гудамж талбай, олон нийтийн газар цагдаагийн эргүүл зохион байгуулах, байнгын болон түр хяналтын цэг ажиллуулах, техник хэрэгсэл ашиглан хяналт тавих, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, насанд хүрээгүй хүнийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлуудыг иргэн, хуулийн этгээдийн дэмжлэг туслалцаатайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах: Нийтийн эмх замбараагүй байдал үүссэн террорист халдлага гарсан үед дэг журам сахиулах, нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал, цуглааны үед хамгаалалт хийх гамшиг аюулт үзэгдэл осол тохиолдслн үед хорио цээрийн дэглэмийг сахиулах, дипломат төлөөлөгчийн газрыг хамгаалах, яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулж байна. 

Эх сурвалж: Гэрэл зургийг: MPA.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59687
1 эможи

keyboard_arrow_up