ҮАБЗ-ийн ажлын албанаас Цагдаагийн алба хаагчдад талархал ирүүллээ

2018 оны 11 сарын 02

Arslan.mn

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас хүүхэд, залуучуудыг цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, бууруулах зорилгоор “Unfriend” хөдөлгөөнийг санаачлан зохион байгуулсан Цагдаагийн ерөнхий газарт талархал илрүүлжээ.

Талархалд “Монгол Улсын иргэдийг цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлээс хамгаалах, цахим орчин дахь зохистой хэрэглээг бий болгох зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас “Unfriend” хөдөлгөөн сэдэвт нэг сарын аяныг амжилттай зохион байгуулж үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үйл хэрэг болон хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажилласан цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүнд Талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу” гэжээ.

Цагдаагийн байгууллагаас “Unfriend хөдөлгөөн” аяныг үр дүнтэй зохион байгуулсан бөгөөд цахим орчинд эерэг мэдээний давалгааг өрнүүлж, зөв хэрэглээний ойлголтуудыг өгөх, цахим орчинд үйлдэгдэж болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн мэдлэг олгох, иргэдийн оролцоотой аливаа гэмт хэрэг, үүсэж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх “Цахим орчинг зөв болгоё” аяныг ЗГХЭГ, ХХЗХ-той хамтран өчигдөр /2018.11.01/ эхлүүлсэн билээ.

Та бүхэн “Цахим орчинг болгоё” аянд нэгдэж бусдад эерэг мэдээлэл түгээгээд зогсохгүй өөрийгөө болоод бусдыг “хорт”, эрсдэлт мэдээллээс хамгаалаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596845
0 эможи

keyboard_arrow_up