ҮЙЛ ЯВДАЛ: Яармагийн гүүр, замын байгууламжийн хөдөлгөөнийг нээх арга хэмжээ болно

2018 оны 11 сарын 02

МУИС-ийн Номын санд

09:30 цагаас “ФИЗИК, ФИЗИК БОЛОВСРОЛЫН АСУУДАЛ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

Хангардийн 14 давхарт

10:00 цагаас Нийслэлийн ИТХ-ын ээлжит 19-р хуралдаан үргэлжилнэ.

Яармагт

13:00 цагаас "Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах" төслийн хүрээнд баригдсан нийт /4 эгнээ шинэ гүүр, 2 эгнээ хуучин гүүр, нүхэн гарц, рамп гүүр/ авто зам, замын байгууламжийн замын хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаа болно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн агентлагт / хуучин сэргээн засах төвд /

13:00 цагт Индонез улсын Жакарта хотноо 2018 оны 10 дугаар сарын 6-10-нд болсон Азийн пара III-р олимпод амжилттай оролцож, Mедаль авсан тамирчдыг хүлээн авна.

Төрийн ордон, уулзалтын танхимд

13:30 цагт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ны суурин төлөөлөгч Иоланда Фернандес нар Сэргээгдэх эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх, Төсвийн хөрөнгө оруулалт, татварын ил тод байдал хангах мэдээллийн системийг хөгжүүлэх 2 гэрээнд гарын үсэг зурна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596812
0 эможи

keyboard_arrow_up