Г.Ариунбуян: Цахилгаангүй 75 сумын холболтыг 48 цагийн хугацаанд засварлана

2018 оны 7 сарын 20

Arslan.mn

Өчигдөр орой үргэлжлэн орсон усархаг бороо, хүчтэй салхины улмаас найман аймгийн 75 суманд цахилгаан тасраад байна. Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян өчигдөр 23.10 цагт шуурхай мэдээлэл хийлээ. Тэрээр “Онцгой байдлын байгууллагад агаарын цахилгаан дамжуулах тулгуур багана унасан талаарх мэдээлэл сая /өчигдөр орой 23.10 цагт/ ирлээ. Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт 16.02 минутаас 16.25 минутын хооронд орсон усархаг борооны улмаас Орхон голын усны түвшин нэмэгдэж тус аймгийн нутаг дэвсгэр байрлах Булган аймгийн чиглэлийн цахилгаан дамжуулах 110 квт-ын долоон тулгуур багана, Архангай аймгийн Хашаат суманд байрлах 35 квт-ын нийт 19 тулгуур багана, Хотонт суманд байрлах нэг тулгуур багана гээд нийт 27 тулгуур багана унасан мэдээлэл байна.

Эдгээр цахилгааны тулгуур баганууд унаснаар Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг бүхэлдээ Төв аймгийн дөрвөн сум, булган аймгийн зургаан сум, Дундговь аймгийн хоёр сум, Завхан аймгийн нэг сум , Хөвсгөл аймгийн гурван сум нийт найман аймгийн 75 сум одоогоор цахилгаангүй болсон гэдэг мэдээлэл байна.

Цахилгааны гэмтлийг засварлахаар Хархорин сумаас найман хүнтэй хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Мөн Цахилгаан сүлжээ компаниас Орхон аймгаас 22 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр 17.00 цагийн орчимд гарсан. Мөн Эрчим хүчний яамнаас н.Нямбаяр мэргэжилтнээр ахлуулсан бригад гарч байгаа. Эдгээр тулгуур баганыг хэвийн горимд нь шилжүүлж цахилгааны холболтыг ойролцоогоор 48 цагийн хугацаанд багтааж засварлахаар ажиллаж байна.

Иймээс ард иргэддээ үер уснаас болгоомжлон мэргэжлийн байгууллагаас өгч байгаа мэдээ мэдээллийг шуурхай хүлээж аван сонор сэрэмжтэй байхыг онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59681
0 эможи

keyboard_arrow_up