Финландад ажилчдаа өдөр унтуулдаг болжээ

2018 оны 11 сарын 01

Ажил дээрээ унтахсан гэж бодож байгаагүй хүн байхгүй биз ээ. Өдрийн цагаар 30 минут унтчихад ажлын үр бүтээмж дээшилдэг гэдгийг олон орны эрдэмтэд нотлоод байгаа.

Финланд улс ард иргэддээ анхаарал халамж тавих тал дээр дэлхийд тэргүүн байранд бичигддэг орон. Тус улсын аж үйлдвэр, компани, төрийн байгууллагууд ажилчдын өдрийн цагаар унтаж, амрах бололцоог нь хангахаар хичээн зүтгэж байна. Компаниас "өдрийн нойрны мэргэжилтэн" нарт хандан, урьж ирүүлдэг болжээ. Энэхүү мэргэжилтэн нь өдрийн амралтын цагаар ирээд хэрхэн биеэ суллаж, яаж амрах талаар ярьж, зөвлөгөө өгнө.

Тиина Вайнио "Yle" радиод ярилцлага өгөхдөө "Хүчээр унтахад хэцүү байдаг. Харин мэргэжилтэн дасгалжуулагчийн удирдлаган дор бол та ажил дээрээ ч сайхан нойрсож чадна. Бид бүхнийг хийнэ, харин та зүгээр л унтаж амар" гэж ярьжээ. 

 

Эх сурвалж: www.ub.life
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596780
3 эможи

keyboard_arrow_up