Хувийн 32 лаборторид үзлэг хийж байна
2018 оны 11 сарын 01
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн өнгөрсөн 11 дүгээр тогтоолоор даатгуулагчдын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам баталсан. Үүний хүрээнд улсын эмнэлэгүүдээс гадна хэвшлийнхнийг сонгон шалгаруулж, ачааллаа үүрэлцэх болсон. Өдгөө нийслэлд 32, орон нутагт хувийн 45 эмнэлэг оношилгоо, шинжилгээ хийж байна. 40, 45, 50, 55, 60, 65 насны даатгуулагч гурван төрлийн багц шинжилгээнээс нэгийг сонгон, гэрээт эмнэлэгүүдэд үзүүлэх юм. Нэг дүгээр багцад дотор эрхтний архаг өвчлөлийг илрүүлэх, хоёр дугаарт дээрх багцын шинжилгээнд нэмэгдээд, үе мөчний эмгэг илрүүлэх, гуравдугаарт хавдрын оношилгоо хийнэ. Сонгон шалгаруултад тэнцсэн лаборатуриудын нэрийг жагсаалаа.
- “Гялс”
- “Их бараат”
- “Өнөр үжин”
- “Скорлаб”
- “Стандлаб”
- “Ишүүгэнэ”
- “Монголфарм дистрибюшн”
- “Прецилаб”
- “Мобиа”
- “Энхлаб”
- “Роторжен”
- “Сөүл”
Эх сурвалж: Өнөөдөр сонин
|

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









596775
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс