Б.ЗОЛЗАЯА: БНСУ руу зорчих иргэдийн визийн мэдүүлэг авах эрх бүхий 10 байгууллага л бий
БНСУ руу зорчиход өдөрт дунджаар 700-800 хүн визийн мэдүүлэг өгдөг. Уг ачааллыг далимдуулан иргэдийг хуурах, залилах тохиолдол цөөнгүй гарах болжээ. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны визийн материал төлөөлөн гүйцэтгэх байгууллагын нэг болох “ Монгол ньюс хөтөч” компаний менежэр Б. Золзаяагаас энэ талаар тодрууллаа.
-БНСУ-ын визийн материал авдаг хичнээн байгуулага байна вэ?
- БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас тогтоосон визийн мэдүүлэг хүлээн авах эрх бүхий төлөөлөн гүйцэтгэх 10 байгууллага үйл ажиллагаа явуулж буй. Улсын хэмжээнд өдөрт 700-800 хүн БНСУ-ыг зорихоор визийн мэдүүлэг өдөрт өгч байна. Иргэдэд хүндрэл чирэгдэл учруулахгүй, шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор 10 байгууллагыг төлөөлөн гүйцэтгэгчээр сонгосон байдаг.
- Тус улс руу зорчих иргэдийн тоо нэмэгдсэнийг далимдуулан “ БНСУ-ын виз найдвартай гаргана” гэх хувь албан байгууллага олширсон. Тэдэнд визийн мэдүүлэг авах, зуучлах эрх бий юу?
- Элчин сайдын яамнаас эрх авсан байгуулага л визийн мэдүүлэг авах эрхтэй. Хувь хүн зуучилж, гаргах ямар ч боломжгүй гэсэн үг. “ Виз найдвартай гаргаж өгч, зуучилна” гэсэн хувь хүн болон албан байгууллагуудыг цагдаагийн байгууллагаас шалгаж буй. Тэдгээрийн зарим нь залилангийн гэмт хэрэгт холбогдон, шалгагдсан гэсэн мэдээлэл байна. Тиймээс БНСУ руу аялах болон бусад шалтгаанаар явах гэж буй иргэд эрх бүхий байгууллагад хандаарай гэж хэлмээр байна.
- Энэ сарын 1-нээс БНСУ-ын Элчин сайдын яамнаас виз хүлээн авах журамдаа өөрчлөлт оруулж, сэтгүүлч нар хөнгөлттэй журмаар виз авдаг болсон гэж байсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
- Зөвхөн сэтгүүлч нар биш, бүх хүн БНСУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлэх эрхтэй. Гэхдээ сэтгүүлч, найруулагч , редакторын ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллага нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн, мөн тухайн ажилтан байгууллагадаа нэгээс дээш жил ажилласан байх шалгуурыг давах ёстой юм. Шаардлага хангасан хүмүүс нь нэг, гурав, таван жилийн виз авах эрхтэй бхлсон. Гэхдээ зөвхөн хэвлэл, мэдээллийн ажилтан бус, бусад салбарынхан ч энэ хөнгөлөлтийг эдлэх боложтой. Бид энэ удаа Хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй иргэд БНСУ руу зорчихдоо ямар хөнгөлөлт эдлэх талаар тодруулна. Дараагийн удаа өөр ямар байгууллагын ажилтан хөнгөлөлт эдлэх талаар “ Өнөөдөр” сонин болон unuudur.mn сайтаар дамжуулан цувралаар хүргэх болно. Визийн мэдүүлэг авах эрх бүхий 10 байгууллын нэр, хаягийг хавсаргав.
- Passport express international
Байршил: Хан уул дүүрэг XV хороо, “ Stadion orgil “ Махатма Гандигийн гуламж, 37 лугаар байр, 1 лавхар (ЭСЯ-ны дэргэд “ Хурд” хорооллын ойролцоо)
- Монгол, Сологносын иргэд солилцооны нийгэмлэг
Байршил: Сүхбаатар дүүрэг, I хороо , Элчингийн гудамж 12А, “ Мика” зочид буудал
- Hang-Mong Law
Байршил: Баянзүрх дүүргийн ойролцоо 92А байрны 304 тоот
- Chinggis global
Байршил: Баянзүрх дуурэг, “ И- Март” Чингис салбарын хойно “ Nort center”-ийн 101 тоот
- Mongol Namshin
Байршил: “EZ- visa&tour” (XIX хороолол автобусны буудлын дэргэд хоёр давхар барилга)
- GH&F
Байршил: Баянгол дүүрэг, XIV хороо VIP төв 510 тоот ( III, IV хорооллын “Номин” их дэлгүүрийн ард)
- “Mongol News”
Байршил: “ Монгол ньюс” барилгын нэгдүгээр давхар (Урт цагааны урд “Өнөөдөр” сонины байр)
- ТЕСКМ
Байршил: бйянзүрх дуурэг, XIII хороо, “ Сүнжин гранд” зочид буудал С байр 205-208 тоот
- Bambai security service
Байршил: Баянзүрх дүүрэг , XVI хороолол, улаанхуарангийн гудамж, 32 тоот, өөрийн барилга
- “Dido”
Байршил: Сансарын “ Хоум плаза”-гийн зүүн талд “ UB suites” зочид буудлын нэглүгээр давхар
Эх сурвалж: Өнөөдөр сонин
|









