ТАНИЛЦ: Улсын бүртгэлийн тухай хуулийн ИРГЭДЭД хамгийн их хамааралтай ЗААЛТУУД
УИХ-ын чуулганы 2018 оны хаврын ээлжит хуралдаанаар Улсын бүртгэлийн багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталж, арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэхээр болсон билээ.
Энэхүү шинэчилсэн багц хуулийн талаар өчигдөр Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэл өглөө. Тус хуулийн хамгийн гол онцлог нь улсын бүртгэлийн үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлжээ.
Мөн иргэн та арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн burtgel.mn сайтаар орж цахим үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг өөрт хэрэгтэй лавлагааг гэрээсээ, байгаа газраасаа авах боломж бүрджээ.
Улсын бүртгэлийн Ерөнхий хууль хэрэгжсэнээр иргэн, хуулийн этгээдэд дараах ач холбогдолтой:
- Иргэний цахим үнэмлэхийн хэрэглээ нэмэгдэнэ
- Үйлчилгээний шат дамжлага багасна
- Иргэн, хуулийн этгээдээс гарах зардал багасна
- Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас иргэн, хуулийн этгээд өөрт холбогдох мэдээлэл, лавлагааг интернэт сүлжээ ашиглан хаанаас ч авах боломж бүрдэнэ
Иргэний бүртгэлийн үйлчилгээнд харьяалал харгалзахгүй бүртгэх:
- Төрсний
- Гэрлэсний
- Гэрлэлт дуусгавар болсны
- Гэрлэлт сэргээсний
- Иргэний байнга оршин суугаа хаягийн
- Эцэг, эх тогтоосны
- Нас барсны
- Иргэний үнэмлэхийн
- Биеийн давхцахгүй өгөгдлийн
- Үндэсний гадаад паспорт, түүнийг орлох бичиг баримтын бүртгэлийг авна.
Иргэний бүртгэлийн мэдээллийн санд байгаа мэдээллийг иргэнээс шаарддаг байдлыг болиулах
Бүртгэлийн байгууллага өөрт байгаа мэдээллийг иргэнээс авахгүй. Үүнд:
Төрсний бүртгэлийн лавлагаа
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
Гэрлэлт дуусгавар болсон бүртгэлийн лавлагаа
Гэрлэлт сэргээсний бүртгэлийн лавлагаа
Эцэг эх тогтоосны бүртгэлийн лавлагаа
Үрчилсний бүртгэлийн лавлагаа
Овог эцэг /Эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн лавлагаа
Нас барсны лавлагаа
Гэрлэсэн эсэх лавлагаа
Төрсний бүртгэлд бүртгэлгүй тухай лавлагаа
Иргэний үнэмлэхийн бүртгэлийн лавлагаа
Гадаад паспорт олгосон тухай лавлагаа
Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа
Шилжилт хөдөлгөөний бүртгэлийн лавлагаа
Иргэний бүртгэлийн гэрчилгээний тоог цөөлөх
Олгох гэрчилгээ:
Төрсний
Гэрлэсний
Нас барсны
Хасагдсан гэрчилгээ:
Овог, эцэг /эх/-ийн нэр өөрчилсний
Үрчилсний
Гэрлэлт цуцалсны гэрчилгээ









