Үндсэн хуулийн цэц Дээд шүүхийн хүсэлтийг хэлэлцэнэ

2018 оны 10 сарын 31

Arslan.mn

Ирэх сарын 07-нд болох Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Улсын дээд шүүхийн хүсэлтийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэнэ.

Улсын дээд шүүх, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд  нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт  Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохыг  хүссэн байна.

Тухайлбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд, “Шүүх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэлт нотлох баримт цуглуулахгүй.” гэж  заасан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэнэ гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596715
0 эможи

keyboard_arrow_up