“BARILGA BILLIARD 2018” тэмцээний бүртгэл явагдаж байна
“Барилга.МН”-ээс долоо дахь жилдээ зохион байгуулж буй “BARILGA BILLIARD 2018” барилгын салбарын удирдах ажилтнуудын снүүкэр биллиардын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл явагдаж байна. Тэмцээн ирэх долоо хоногийн бямба гарагт “Элит снүүкер клуб”-д болно.
Барилгын салбарт эх орныхоо бүтээн байгуулалтын төлөө зүтгэж буй компаниудын удирдах ажилтнуудыг дуртай спортоор нь дамжуулан өөр хооронд нь танилцуулах, нөхөрлөх боломжийг бүрдүүлдэг гэдгээрээ энэхүү тэмцээн ач холбогдолтой.
Энэ удаагийн тэмцээнд оролцохоор туршлагатай тамирчид бүртгүүлж байна. Мөн өмнөх жилүүдийн аваргууд болон даагаа нэхэх зорилготой тамирчид ч оролцох юм. Энэ жилийн тэмцээнийг илүү сонирхолтой зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлаа хангаж байна.
“BARILGA BILLIARD 2018” тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар уламжлал ёсоор “Барилга Эм Эн” ХХК, ивээн тэтгэгчээр “Elit snooker club”, дэмжигч байгууллагаар Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Монголын барилгын үндэсний ассоциаци ажиллаж байна. “BARILGA BILLIARD 2018” тэмцээнд аж ахуй нэгж, байгууллагуудын удирдах ажилтан та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Бүртгүүлэх утас: 99995681
Эх сурвалж: www.news.barilga.mn
|









