Баян-Өлгий, Хөвсгөл аймаг гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх төвтэй боллоо
Хууль зүй, дотоод хэргийн яам, НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлж буй “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх төсөл”-ийн хүрээнд 2018-2019 онд 7 аймаг, 3 дүүрэгт гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх "Нэг цэгийн үйлчилгээний төв"-ийг шинээр байгуулахаар болсон. Энэ ажлын хүрээнд Хөвсгөл болон Баян-Өлгий аймагт гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг ашиглалтад оруулсан байна.
Нэг цэгийн үйлчилгээний төв нь гэр бүлийн хохирогчийг түр байрлуулан эмнэлгийн тусламж, үйлчилгээ, аюулгүй байдлын хамгаалалт, сэтгэл зүйн үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээ, эрх зүйн туслалцаа болон холбон зуучлах үйлчилгээг нэг дор үзүүлэх газар юм.









