Аймаг, Нийслэлийн Хууль, Эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтэн нарын нэгдсэн сургалт семинар боллоо

2018 оны 10 сарын 30

Arslan.mn

Аймаг нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтэн нарын нэгдсэн сургалт семинар энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд зохион байгуулагдлаа.

Тус сургалтаар эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд УИХ-аар шинэчлэн батлагдсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн үзэл баримтлал болон Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хуулийн практик хэрэглээ, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зэрэг сэдвээр зохион байгуулагдлаа.

            Мөн тус сургалтын үеэр 2017 оны жилийн эцсийн үйл ажиллагаагаар тэргүүлсэн Өвөрхангай, Дорноговь, Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулав.

Эх сурвалж: ХЗДХЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596679
0 эможи

keyboard_arrow_up