Босоо хөх Монгол ТББ-ын жагсаалд цагдаагийн алба хаагч оролцоогүй
2018 оны 10 сарын 29
Цагдаагийн Ерөнхий Газраас тайлбар гаргажээ.
Уг тайлбарт "2018 оны аравдугаар сарын 29-ний 08:00 цагийн үед "Босоо хөх Монгол" төрийн бус байгууллагаас “Их тэнгэр” орчимд бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан.
Энэ үед ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эргүүл хамгаалалтын газраас уг жагсаал, цуглааныг албадан тарааж, зохион байгуулагчид болон оролцогчдоос тайлбар авч цуглаанд оролцохдоо ашигласан туг лоозонг түр хураан авч үзлэг хийх үед уг зураг дарагдаж олон нийтийн сүлжээгээр гарсан байна.
Цагдаагийн алба хаагчаас ямар нэгэн хууль бус жагсаал цуглааныг дэмжиж оролцсон асуудал байхгүй болно" гэжээ.
Эх сурвалж: ЦЕГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?



1






596657
1 эможи
irgen
2018-10-30 14:16
Baharhaj bna .
Зочин
2018-10-30 11:37
Далд хэлбэрээр дэмжсэн эсэргүүцэлээ тѳрдѳѳ тайван замаар илэрхийлсэн Монгол цагдаад баярлаж талархлаа.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс