Иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх цахим хуудас нээгдлээ

2018 оны 10 сарын 29

Arslan.mn

Хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүй өгөх http://legalaid.mglbar.mn/цахим хуудас мэндэллээ. Монголын Хуульчдын холбоо нь Монгол Улсын Засгийн газраас баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд Олон Улсын хөдөлмөрийн байгууллага, Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр хууль зүйн анхан шатны зөвлөгөө, мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүй өгөх цахим хуудсыг ажиллуулж эхэллээ.
Иргэд өдөр тутмын амьдралд тохиолддог эрх зүйн ач холбогдол бүхий асуудлаар анхан шатны хууль зүйн зөвлөгөө, мэдээ, мэдээлэл авахыг хүсвэл http://legalaid.mglbar.mn/ цахим хуудсанд хандах боломжтой. Мөн энэ цахим хуудсаар дамжуулан Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч 72 цагийн дотор иргэдийн асуултад хариулах юм байна.  Дэлгэрэнгүй мэдээллийг http://legalaid.mglbar.mn/ цахим хуудас болон 70116004 утсаар авах боломжтой гэж МХХ мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
596639
1 эможи

keyboard_arrow_up