Гүржийн Ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ
Өчигдөр Гүрж улсын өнцөг булан бүрт байрлуулсан 3637 санал авах цэгт 3,5 сая гаруй Гүржийн иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өглөө. Түүнчлэн Гүржийн иргэд олноор амьдардаг 39 улсад 55 санал хүлээн авах цэг ажилласан байна. Гэхдээ ОХУ-д амьдарч буй иргэд 2008 онд хоёр улс дипломат харилцаагаа тасалсны улмаас саналаа өгөх боломжгүй болжээ. Энэ удаагийн сонгууль тус улсын хуьд төрийн тэргүүнээ шууд сонгох сүүлчийн сонгууль болж байгаа юм. Гүрж улсын төрийн тэргүүний бүрэн эрхийн хугацаа 5 жил байх бөгөөд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөс улбаалж, 2024 оноос Гүрж улс парламентын засаглалд бүрэн шилжихээр болсон. Энэ нь ямар учиртай вэ гэхээр 150 төлөөлөгч, орон нутгийн удирдлагаас сонгогдсон 150 төлөөлөгч гэсэн 300 хүнээс сонгогдох юм байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 25 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд гадаад хэргийн сайд асан Саломе Зурабишвили тэргүүлэх магадлал өндөр байна. Түүнтэй өмнөх эрх баригч Нэгдсэн үндэсний хөдөлгөөн намын нэр дэвшигч Григол Вашадзе хүчтэй өрсөлдөнө. Тэрбээр экс Ерөнхийлөгч Михэйл Саакашвилигийн дэмжигчид болон нэгдсэн үндэсний хөдөлгөөн намын 10 холбоотон намын дэмжлэгтэйгээр сонгуульд оролцож байгаа юм. Сонгуулийн явцыг Европын аюулгүй байдал, хамтын ажиллааны байгууллага болон Америкийн Үндэсний Ардчилсан хүрээлэнгийн мэргэжилтнүүд тэргүүтэй олон улсын 62 байгууллагын 22000 гаруй ажиглагч ажигласан байна.
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин
|









