11 дүгээр сарын 8, 26-нд хилийн боомтууд ажиллахгүй
2018 оны 10 сарын 28
Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд ирэх сарын 8 болон 26-ны өдөр ажиллахгүй.
Тодруулбал: 11дүгээр сарын 8-ны өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд, мөн ирэх сарын 26-ны өдөр буюу Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр тус тус тохиож байгаа юм. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









596586
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс