“Next top model“-ын оролцогч Ч.Чамин-Эрдэнэ таалал төгсчээ

2018 оны 10 сарын 27

Arslan.mn

“Mongolia’s next top model” /MNTM/ нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнийг таалал төгссөн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархах  болсон. Дээрх мэдээлэл хамгийн анх "Монгол" гэх фейж хуудсанд тавигдсан бөгөөд Ч.Чамин-Эрдэнийг  сарын 24-ний шөнө  хүнд хорлогдсон талаар  мэдээлсэн байдаг.  Тэгвэл өнөөдөр /2018.10.27/  Боловсрол суваг телевизийн цахим хуудаснаа энэ талаар албан ёсоор эмгэнэл илэрийлжээ. Уг эмгэнэлд “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн оролцогч Ч.Чамин-Эрдэнэ нь зуурдаар таалал төгсч бидэнд хүнд гарз тохиолоо. Түүний гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Түүний мэргэжлийн чадвар, найрсаг энэрэнгүй зан, хүн чанарыг сэтгэл зүрхэндээ үүрд дурсаж явах болно. Ум сайн амгалан болтугай”  хэмээн  бичсэн байна.

Энэ тухай ЦЕГ-аас тодруулахад "2018 оны аравдугаар сарын 25-ны орой өндрөөс хүн уналаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход хохирогч нас барсан байсан. Энэ хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байна. Хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
25
ouch an post
2
confuse an post
angry an post
4
596582
31 эможи

keyboard_arrow_up