“ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ“ иргэд бусдын хүүхдийн аюулгүй байдлын төлөө ажиллаж байна

2018 оны 10 сарын 27

Цагдаагийн байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй "Хүүхэд хамгаалагч" төсөл хүн ам ихээр суурьшсан, гэмт хэргийн гаралт өндөртэй Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд хэрэгжиж байгаа билээ. Тус дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн хамт олон уг төслийн явц дээр бүрэн хяналт тавьж, зааварчилгаа зөвлөмж өгч чиглүүлж ажиллаж байна. Төслийн хүрээнд нээлтээ хийснээс хойш өнөөдрийг хүртэлх долоо хоногийн хугацаанд эцэг, эхчүүд, хүүхдийн төлөө гэсэн чинхүү сэтгэлтэй иргэдийн дэмжлэг, оролцоотойгоор тус дүүргүүдийн хүүхэд, багачууд сургуулиасаа гэр хүртэл замд аюулгүй зорчиж байна. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн хувьд 5 дугаар хорооны нийт 30 байршилд "Хүүхэд хамгаалагч" -дийг байршуулан, аюулгүй байдлыг хангуулан, аливаа үүсч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд ээлжээр ажиллаж байна. 

Энэхүү төслийн талаар эцэг, эхчүүд, олон нийт ам сайтай байгаа бөгөөд тэр дундаа хүүхдүүдэд их таалагдаж байгаа талаараа сэтгэгдэлээ илэрхийлсээр байгаа аж. 

Бусдын хүүхдийг хамгаалснаар таны хүүхдийн аюулгүй байдал хангагдана гэдгийг нийт эцэг, эх, асран хамгаалагч нар ойлгож жилдээ нэг л удаа хүүхдийн аюулгүй байдлын төлөө хувь нэмрээ бодитоор оруулахыг УРИАЛЖ БАЙНА. Бид төслийн явцын талаар тогтмол мэдээ, мэдээллийг хүргэх болно. Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтэс 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596579
1 эможи

keyboard_arrow_up