ФОТО: “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай“ хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо
Өнөөгийн нийгэм, эрх зүйн шинэчлэлийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг “Шашны байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт, бүртгэл, зөвшөөрлийн тогтолцоо, хариуцлага тооцох механизмыг тодорхой болгох” чиглэлээр шинэчлэх зорилгыг дэвшүүлсэн.
Иймд дээр дурдсан хууль зүйн болон практик хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулиар зохицуулж ирсэн харилцааг төрөөс шашны талаар баримтлах бодлого, иргэдийн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй байх эрхийн баталгааг хангахад чиглүүлэн “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хууль” нэрээр хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа.
Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлэг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Пума зочид буудлын Б корпуст боллоо. Хэлэлцүүлэгт ХЗДХЯ-ны Дэд сайд Б.Энхбаяр, Ерөнхийлөгчийн шашны зөвлөх, сүм хийдийн төлөөллүүд болон холбогдох албаныхан оролцлоо.
Жич: Хуулийн төсөл, үзэл баримтлал, танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн яамны http://www.mojha.gov.mn/ цахим хуудасны Хуулийн төсөл булангийн Олон нийтээр хэлэлцүүлж буй хуулийн төсөл хэсгээс авч үзнэ үү.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|









