Амралтын өдрүүдэд хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулав

2018 оны 10 сарын 27

Arslan.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр  ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 27, 28-нд  зүүн  аймгуудын нутгийн зарим газраар  хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

Иймд малчин иргэд шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах,

Мөн холын замд гарахдаа аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596565
0 эможи

keyboard_arrow_up