Уурхайн гүнд нурангийн цаана тусгаарлагдсан гурван иргэний амийг аварчээ

2018 оны 10 сарын 26

Arslan.mn

Налайх дүүрэгт “Билгүүн сар” нөхөрлөлийн эзэмшлийн уурхайн ам цооногт модон хийцтэй бэхэлгээний хөлийг нүүрс тээвэрлэх зориулалтын ковш дайрч унагасны улмаас нуралт үүсч, 3 иргэн нурангийн цаад талд байна гэсэн дуудлагаар 2018.10.25-ны 18.15 цагаас эхлэн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ажиллалаа.

Ослын голомтод очиход 40 градусын налуутай, улнаас тааз хүртэл 1.6 метр өндөртэй, амнаас ажлын мөргөцөг хүртэл нийт 33 метрийн гүнтэй уурхайн цаана 18 метрийн гүнд нуранги үүсч гурван иргэн тусгаарлагдсан байжээ.

Ослын дуудлагаар  Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах анги, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, нутгийн захиргааны байгууллагын нийт 30 гаруй алба хаагч, долоон автомашинтайгаар аврах ажиллагаанд оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596525
1 эможи

keyboard_arrow_up