“Нийгмийн даатгал-миний мэргэжил” сэдэвт ажил мэргэжлийн уралдааныг улсын хэмжээнд зохион байгуулна

2018 оны 10 сарын 26

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газраас “Нийгмийн даатгал-миний мэргэжил” сэдэвт сургалт, ажил мэргэжлийн уралдааныг 2018 оны аравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд зохион байгуулна.

Улсын хэмжээнд 7 бүсэд зохион байгуулах тус уралдааны зорилго нь удахгүй болох нийгмийн даатгалын улсын байцаагчийн шалгалтын өмнө байцаагч, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг сорих, дээшлүүлэх, туршлага солилцох, шинэ санаа, санаачлагыг дэмжиж нэвтрүүлэхэд чиглэж байгаа юм.

Баруун бүс Ховд аймагт, Хангайн бүс Орхон аймагт, Төвийн бүс Дархан-Уул аймагт, Зүүн бүс Дорнод аймагт, говийн бүс Өмнөговь аймагт, нийслэлийн дүүргүүдийг 2 бүсэд хуваан тус тус зохион байгуулж асуулт, хариулт, кейс, бодлого, Ахатэмцээнээр байцаагч, ажилтнуудын чадавхийг сорих юм.

Гурван жил тутамд зохион байгуулдаг нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох ээлжит шалгалтад энэ жил 557 байцаагч шинээр болон эрх сэргээхээр оролцоно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596512
0 эможи

keyboard_arrow_up