Нутагтаа эзэн баймаар байна, Д.Сумъяабазар сайд аа

2018 оны 10 сарын 26

Дизелийн үнэ нэмэгдэх цагаар Сумъяа сайд хаана явна вэ... Arslan.mn

Дорнод нутгийн иргэд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын хийсэн өчигдрийн мэдээлэлд эсэргүүцлээ илэрхийлж, нутагтаа эзэн баймаар байна гэсэн мэдэгдлийг хүргүүлэхээр болжээ.

Тодруулбал, сайд Д.Сумъяабазар өчигдөр хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр  "Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээс болж Монгол Улс өдөрт 770 сая төгрөг алдаж байна” хэмээн ярьсан. 

Дорнодчууд 25 жил түүхий нефть ээ аймаг, сумандаа ямар үр ашиггүйгээр зөөлгөж, дэлхийд ховор хялганат хээрийн бүс Мэнэн Тамсагийн тансаг талаа там болгуулж байгаа “Петро чайна Дачин тамсаг” компанийг өмгөөлөн хамгаалж байгаа төрийн сайдаас ичиж, төрсөн хүүгийнхээ талд бат зогсохоо нутгийн иргэд мэдэгджээ.

Тэд “Шороон замаар тос зөөж газар шороог минь аалзны тор шиг болгож байгааг эсэргүүцэж 20 гаруй жил төрийн аль ч сайдын зориглон хэлээгүй "Хатуу хучилттай зам тавих" шаардлагыг орон нутгийн эрх мэдлийнхээ хүрээнд тавьсан Засаг даргыг дэмжиж байна.

Өдөрт хэдэн сая долларын нефтийг минь зөөж байгаа энэ компани 100 хүрэхгүй шахам км замыг хорин жилд тавьчихаж яагаад болоогүй юм бэ. 
Дорнодчууд Халхын гол Мэнэнгийн талаа хамгаалж зам тавиулахыг шаардаж байна. Бидэнд ус. Ургамал хэрэгтэй байна” хэмээн эсэргүүцэж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596509
1 эможи

keyboard_arrow_up