“Замын цагдаагийн цаг” нэвтрүүлэгт ирүүлсэн иргэдийн саналыг хэрэгжүүлжээ

2018 оны 10 сарын 26

Авто радио FM96.3-аар өдөр бүрийн 16.00-17.00 цагийн хооронд “Замын цагдаагийн цаг” нэвтрүүлгийг явуулж байна. Нэвтрүүлгийн үеэр иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байгаа аж.

Тухайлбал, иргэдээс ирүүлсэн саналын дагуу Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс Их тойруугийн замд буюу Гэсэр сүмийн уулзвараас Баянбүрдийн тойрог чиглэлийн замд шинээр явган хүний гарц, тэмдэг, тэмдэглэгээг байрлуулжээ.

 

 

Мөн тухайн замын ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг “Рremium” зочид буудал болон “Нисдэг машин” худалдааны төвөөс нийгмийн хариуцлагын хүрээнд явган хүний замыг тохижуулах байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596508
1 эможи

keyboard_arrow_up