Монголд хүн амын тооллого явуулсны 100 жилийн ой тохиож байна

2018 оны 10 сарын 26

Arslan.mn

​Одоогоос 100 жилийн өмнө буюу 1918 онд 647.5 мянга байсан манай улсын хүн ам өнөөдрийн байдлаар 3.2 саяд хүрлээ.

 Өөрөөр хэлбэл, Монгол Улсад орчин үеийн Хүн амын тооллого явуулсны 100 жилийн ой энэ оны сүүлд тохиож байна.

Харин XXI зууны анхны Хүн ам, орон сууцны тооллогыг 2010 онд зохион байгуулсан бөгөөд ээлжит тооллогыг 2020 онд явуулахаар бэлтгэл ажлаа базааж буй тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Тодруулбал, Монгол Улсын “Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль”-ийн дагуу Их Хурлын 2017 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн 76 тоот тогтоолоор Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогын товыг тус оны нэгдүгээр сарын 8-9-нд шилжих шөнийн 00.00 цагаар тогтоосон юм.

Хүн ам, орон сууцны тооллогыг зохион байгуулж явуулах нь НҮБ-ын гишүүн орныхоо хувьд хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын 2015 оны “Дэлхийн хүн амын тооллогын хөтөлбөр”-ийн хүрээнд гишүүн улс орнуудын Засгийн газар нь 2014 оноос 2024 оны хооронд хүн амаа хамгийн багадаа нэг удаа нэгдсэн аргачлалаар тоолох үүрэг хүлээсэн юм.

Хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллогыг 2020 онд явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмний аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөхөд туслах суурь мэдээллийг бий болгоход тустай билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596505
0 эможи

keyboard_arrow_up