Амралтын өдрүүдэд цас орж, хүйтэн салхитай байна

2018 оны 10 сарын 26

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Arslan.mn

Энэ сарын 27-28-нд буюу амралтын өдрүүдэд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн салхитай байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, Халх гол орчмоор цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.

Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зүүн аймгуудын нутгаар   зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 0-5 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 1-3 градус дулаан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596503
0 эможи

keyboard_arrow_up