Залилуулж хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандаарай

2018 оны 10 сарын 25

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид 2018 оны 01 дүгээр сараас эхлэн 09 дүгээр сарын 20 нийг хүртэл бусдыг 150 удаагийн үйлдлээр залилан мэхэлж, 40 орчим сая төгрөгний хохирол учруулсан н.Батболд, н.Буяндэлгэр нарын этгээдүүдийг дайчилан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж байна.

Тухайн гэмт этгээдүүдэд залилуулсан иргэдээс 16 иргэн нь цагдаагийн байгууллагад хандан гомдол гарган бусад 130 орчим иргэн нь цагдаагийн байгууллагад хандаагүй байна.

Иймээс хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандана уу. Цагдаагийн ахмад Б.Батдэлгэр /91114303/, ахлах дэслэгч Ц.Бат-Эрдэнэ /90060360/ нартай холбогдоно.

Иргэд хэн болох нь үл танигдах хүнтэй харилцаж, цахим гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596502
1 эможи

keyboard_arrow_up