Хүүхдээ цахим саатуулагчид найдаж үлдээсээр л байх уу
Хүүхдээ уйлагнаад, ээж ааваасаа салахгүй, гэрийн ажил хийлгэхгүй үед зурагт үзүүлээд суулгахаар хэдэн цагаар ч хамаагүй томоотой суугаад мөн чиг амар шүү. Гэвч ингэж их зурагт үзэх нь хүүхдэд тун сөрөг нөлөөтэй. Тэр тусмаа 0-3 насны хүүхдэд зурагт удаан (өдөрт 1 цагаас их) үзүүлэх нь хамгийн аюултай гэсэн судалгаа байдаг байна. Америкт 0~18 сартай хүүхэдтэй 1000 гэр бүлээс судалгаа авч үзэхэд тогтмол зурагт үздэг хүүхдүүд хэл ярианы дундаж хөгжилтэй хүүхдээс 20%-аар хоцрогдмол үзүүлэлттэй гарчээ.
Зурагт үзэх нь:
Хүүхдийн хэл ярианы хөгжил, ургуулан бодох, чөлөөтэй төсөөлөн сэтгэх үйлийг хязгаарладаг.
Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхийн тулд байнга л харилцан ярилцаж байх ёстой байдаг. ☝Гэтэл хүүхэд зурагттай харилцан ярилцаж чадах бил үү. Хэдэн цагаар зурагт үзсэн хүүхэд хүний яриаг сонсохоос биш эргүүлэн ярилцах хүсэлгүй болдог. Тийм болохоор зурагтаас илүү бага насны хүүхэдтэйгээ тоглож, ярилцаж, үнсэж, тэвэрч хамтдаа ном уншиж цагийг өнгөрүүлбэл хүүхдийн сэтгэхүй болон хэл ярианы хөгжилд их тустай байдаг. ирээдүйд нь оруулж буй хамгийн ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ юм.
Даган дуурайх:
Хүүхдүүд өөрийн харсан үзсэн зүйлийг заавал дуурайх гээд байдаг хандлагатай. Тэр тусмаа зурагтаар гарч буй зүйлийн аль болох зүггүй, муу дүрийг хүүхэд авч үлддэг. Эцэг эхчүүд ч мөн адил хүүхдийнхээ өмнө гаргаж буй үйлдлээ болон хүүхдийнхээ үзэж буй зүйлийг хянаж байх хэрэгтэй.
Цахилгаан соронзон долгионы нөлөөнд өртөх:
Хайрч хуурсан түлэгдсэн хоол идэх нь ходоодонд тун муугаар нөлөөлдөг шүү дээ. Цахилгаан соронзон долгион нь түүнээс илүүтэйгээр хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Онцлог нь хор уршиг нь ходоод шиг хурдиан мэдрэгдэхгүй. Цахилгаан соронзон долгионы нөлөө удаан хугацаанд 8-10 жилийн дараагаар огцом ууртай болох, толгой өвдөх, нойр хулжих, чээжлэх чадавх буурах, хараа муудах зэрэг шинж тэмдгээр илэрнэ.
Бие бялдрын хөгжилд нөлөөлөх:
1-3 насандаа зурагт их үзсэн хүүхдүүдийн бүсэлхийн хэмжээнд өөрчлөлт ордог гэдгийг та сонсож байсан уу? Хүүхэд хэр их зурагт үзнэ төдий чинээгээр бүсэлхийн тойргийн хэмжээ ихэсдэг байна. Канадын Монреал хотын үндэсний их сургуулийн эрдэмтэд 1-3 насны 1413 хүүхдэд судалгаа хийхэд 7 хоногт 1 цаг зурагт үздэг хүүхдийн бүсэлхий дунджаар 0,5 мм-ээр нэмэгддэг гэсэн дүгнэлт гарчээ. Мөн АНУ-ын хүүхдийн эмч нар 2 хүртэлх настай хүүхдийг өдөрт 30 минут, 3~6 настай хүүхдийг 80 минутаас илүү зурагт үзүүлэхгүй байхыг зөвлөж байна.
Эцэг эхчүүд бололцооныхоо хэрээр бага насны хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлж, түүнд хайртайгаа мэдрүүлж, анхаарал тавьж байхыг зөвлөж байна. Ингэснээрээ та хүүхдээ ирээдүйд өөрийгөө илэрхийлэх, найз нөхөдтэй болох, хүнтэй зөв харилцах, холбоо тогтоох үндэс суурийг тавьж өгч байгаа юм шүү.
Эх сурвалж http://www.info.mn









