Цаг агаарын байдлаас үүдэн зарим замыг хаалаа

2018 оны 10 сарын 25

ШУУРХАЙ МЭДЭЭ: Улаанбаатар хотоос баруун чиглэлд гарах бүх хөдөлгөөнийг хязгаарлалаа Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд дийлэнх зам талбайд цас орж халтиргаа, гулгаа үүсэж хөдөлгөөний хурд нийлээдгүй удааширч байна. Үүнээс үүдэлтэйгээр осол аваар гарах магадлал өсч байгаа учир жолооч тээвэрчид та бүхэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг болон хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцоно уу.

Цаг агаарын нөхцөл байдал хүндэрч байгаа тул Дархан-Уул аймгаас гарах бүх чиглэлд буюу Улаанбаатар, Орхон, Сэлэнгэ аймгийн чиглэлд зорчих хөдөлгөөн, Булган - Орхон, Булган - Хөвсгөл мөн А0603 кодтой Цэцэрлэг - Тосонцэнгэл - Нөмрөг чиглэлийн автозамын хөдөлгөөнийг хаасан байна. Иймд онц шаардлагагүй бол тус чиглэлүүдийг зорихгүй байхыг анхааруулж байна.

Хөдөлгөөнд оролцож буй жолооч нар замын нөхцөлд тохирсон өвлийн дугуйг хэрэглэж тохирох хурдыг сонгож анхаарал болгоомжтой зорчино уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596441
1 эможи

keyboard_arrow_up