“Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд сургалт зохион байгууллаа

2018 оны 10 сарын 24

Arslan.mn

Нийслэлийн цагдаагийн газраас НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан алба хаагч нарт мэргэшүүлэх сургалт зохион байгуулж байна.

Энэхүү сургалтаар гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгаалал, хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээ, хүчирхийллийн хохирогч хүүхдүүдтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийг шалгаж шийдвэрлэхэд төрийн болон төрийн бус байгууллагатай хэрхэн хамтран ажиллах зэрэг сэдвүүдийн хүрээнд цагдаагийн 87 алба хаагчдыг чадавхижуулах юм.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596394
0 эможи

keyboard_arrow_up