Хөгжлийн бэрхшээлтэй гурвас хос хуримаа үнэ төлбөргүй хийв

2018 оны 10 сарын 24

Arslan.mn

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эрх мэдэлжүүлж, тэдний оролцоо, хүртээмжийн тэгш байдлыг хангая” уриатай нэг сарын аян өрнүүлсэн. Энэ хүрээнд тус газрынхан Гэрлэх ёслолын газартай хамтран, тэргэнцэртэй, тулгуур эрхтний, харааны бэрхшээлтэй гурван хосын хуримыг өчигдөр үнэ төлбөргүй хийж өгөв. Тэдгээр хос хамт амьдраад цөөнгүй жил болсон бөгөөд 1-2 хүүхэдтэй аж. Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны судалгааг үндэслэн хуримлагч хосуудыг сонгожээ. Цаашид жил бүр хөгжлийн бэрхшээлтэй 3-4 хосын хуримыг энэ жишгээр зохион байгуулах аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас санаачилсан аяны зорилго нь олон нийтийн хандлагыг өөрчилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд эрх тэгш оролцох нөхцөл бүрдүүлэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596378
1 эможи

keyboard_arrow_up