Хөвсгөлруу уул уурхайн төмөр зам тавихыг эсэргүүцэж байна

2018 оны 10 сарын 23

Arslan.mn

“Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ болон Хөвсгөлийн сумдын иргэд уул уурхайд зориулж Сэлэнгэ мөрөн өгсөөд Олон голын бэлчир дайруулж БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани төмөр зам тавих гэж буйг эсэргүүцэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 “Уул уурхайгүй Хөвсгөл” ТББ-ын тэргүүн Энхбаатар "Хөвсгөл рүү уул уурхайн төмөр зам тавих гэж байгаа. Бид үүнийг эсэргүүцэж Хөвсгөл аймгийн иргэд дунд санал асуулга явуулж, гарын үсэг цуглуулсан. Ингээд өнөөдөр Өргөдлийн байнгын хороо, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ-ын гишүүдэд өргөдөл өгөхөөр бэлэн болсон байна. 

Анх 2012 оноос төмөр зам тавих шийдвэр гарсан. 2015 онд төмөр зам барих концессын гэрээ байгуулж, тусгай зөвшөөрөл олгосон. Төмөр замыг Northern Railways гэх компани хийх гэж байгаа. Бид яагаад эсэргүүцэж байгаа гэхээр энэхүү компани хууль зөрчсөн. Бидэнд олон нотлох баримт бий. 

Түүнчлэн, Сэлэнгэ мөрөн зэрэг гол усны эх үүсвэрүүд рүү энэхүү төмөр зам нь тавигдаж байгаа. Энэ нь байгаль орчинд маш том хохирол учруулж байгаа юм. Нутгийн уламжлалт аж ахуйд мөн сөрөг нөлөөтэй, малын бэлчээр хязгаарлагдана, ард иргэдийн амьдрах үндсэн эрх зөрчигдөнө" гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
596352
3 эможи

зочин
2018-10-24 10:25
Хөвсгөл үеийн үед шантажчингуудаас болж хөгжсөнгүй, аль эрт төмөр зам орж ирэх байсан, Могойн цахилгаан станц баригдаагүй, үйлдвэр байхгүй, харин ч байгалийн баялгаа мод ургамал амьтнаа хэдий болтол зарж амьдрах вэ дууслаа
Зочин
2018-10-23 20:01
tumur zam dagaj hugjil irne yum bolgond eserguutseed etsesten bid l hohirood uldene genco yalaa tavan tolgoin tumur zamig bariluulahgui uuruu mungin idee bizdee odoo bid hugtsaa aldaad halaglaj suuna mongol hugjiil gevel tumur zamaa tavi
zochin
2018-10-23 19:47
nutgiin irgediin eserguutsel zuv Huvsguliin ongon saihan gazar nutgaa uhahguigeer Mongol hugjvul hugjhuur gazar nutgaa suitguulsen hamgiin tom geed baigaa Oyu tolgoi bidend yu ugch baigaa bilee bugd medej baigaa gazar nutgaa uhuulsnaar Uls oron hugjdug bol Mongol uls shig hugjultui bayn chineeleg ard tumentei uls delhiid baihgui baih baisan yagaad gedgiig teneg medrel muutai bish l bol ard irged bid bugd oilgoj medeed haramsaad barahgui zovj baigaa biz dee odoo uhaarah tsag negent bolson
zochin
2018-10-23 17:08
Алийн болгон энэ мэт шантажчингуудаас болж улс орон хөгжихгүй байх юм бэ. Уурхайгаас орж байгаа орлогоор амьрал залгаж байгааг яагаад ярьдаггүй юм бэ.
keyboard_arrow_up